IndRebuild Logo
factory
factory color

Засвар үйлчилгээ

Уул уурхайн хүнд машин механизмын агрегат засвар, үйлчилгээ

Засвар үйлчилгээ

Засвар үйлчилгээ

  • Катерпиллар, Комацу, Камминс, Пэркинс брэндийн дизель хөдөлгүүрүүдэд (diesel engine) урсгал засвар болон их засвар хийх.
  • Катерпиллар брэндийн хүч дамжуулах агрегат эд ангиудад* урсгал засвар болон их засвар хийх
  • Катерпиллар, Комацу, Хитачи, Лейбхэрр зэрэг бүх брэндийн тоног төхөөрөмж, машин механизмийн бүх төрлийн гидрийн бүлүүрт насосуудад (piston pump) урсгал засвар болон их засвар хийх
* Хурдны хайрцагууд (transmission), Гидротрансматорууд (torque converter), Дифференциалууд (differential), Зах дамжуулагчууд (final drive & wheel gp)
Засвар үйлчилгээ

Баталгаат хугацаа

  • Машин механизм, тоног төхөөрөмжийн агрегат эд ангиудад их засвар-ын ажил гүйцэтгэсэн тохиолдолд 12 сар буюу 6000 мото/цаг-ийн баталгаа өгнө.
Засвар үйлчилгээ үзүүлэх хугацаа

Засвар үйлчилгээ үзүүлэх хугацаа

Агрегат эд ангийн овор хэмжээ, сэлбэгийн бэлэн байдал болон бусад нөхцөлөөс хамаарч 7-28 өдөр

Засвар, үйлчилгээний ажлын процесс:

Засвар, үйлчилгээний ажлын процесс:

  • Агрегат эд ангийг хүлээж авна (баримтжуулна)
  • Агрегат эд ангийн задаргааны өмнөх угаалга (баримтжуулна)
  • Агрегат эд ангийн задаргааны ажил (баримтжуулна)
  • Агрегат эд ангийн задаргааны дараах нарийвчилсан цэвэрлэгээ (баримтжуулна)
  • Агрегат эд ангийн эд ангийн нарийвчилсан үзлэг, оношилгоо (баримтжуулна)
  • Агрегат эд ангийн задаргааны ажлын тайлан (teardown report)
  • Агрегат эд ангийн засварын үнийн санал
  • Агрегат эд ангийн угсралт (баримтжуулна)
  • Агрегат эд ангийн будгийн ажил (баримтжуулна)
  • Агрегат эд ангийн эцсийн үзлэг (final inspection)
  • Агрегат эд ангийг хүлээлгэж өгнө (баримтжуулна)
  • Агрегат эд ангийг машин механизм, тоног төхөөрөмж дээр суурьлуулсаны дараа очиж асааж, тестлэж хүлээлгэж өгнө (баримтжуулна)
Баталгаат засварын шуурхай дуудлага

Баталгаат засварын шуурхай дуудлага

  • Баталтгаат засварын дуудлагын баг нийт 8 инженер техникийн ажилчинтай, бартаат замын 6 машин (LC76-1ш, LC200-1ш, LC300-4ш) багажны (Service tool) хамт бэлэн байдалд байдаг.
  • Баталгаат засварын дуудлага хүлээн авсан дохиодолд 24 цагийн дотор шаардлагатай баг болон сэлбэгийн бэлэн байдлыг бүрдүүлж уурхайруу явуулна.